Хүний хөгжил сангаас сар бүр олгож буй 10 мянган төгрөгийг энэ сарын 25-наас дуусгавар болно гэх мэдээлэл иргэдийн дунд байна. Харин тус мөнгийг иргэдэд олгож буй Хаан, Хадгаламж, Капитал банкуудын тавьсан хүсэлтийн дагуу Хүний хөгжил сангийн мөнгийг энэ сарын 30-ныг дуустал олгохоор болсон байна. Харин бичиг баримтын зөрчилтэй болон шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд оны дараа зөрчлөө арилган, бүртгүүлснийхээ дараа мөнгөө авахад асуудалгүй ажээ. Хүний хөгжил сангаас 70 мянган төгрөг авах ёстой иргэдийн 97, сар бүрийн 10 мянган төгрөг авах ёстой иргэдийн 71 хувь нь мөнгөө аваад байгаа ажээ.
С.Отгон