Крикетийн улирлын сүүлийн тулаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Крикетийн улирлын сүүлийн тулаан үргэлжилж байна

Крикетийн спортын улирлын сүүлийн тэмцээн ӨАБНУ-д үргэлжилж байна. Крикетийн гол төлөөлөгчид болох Энэтхэгийн шигшээ баг болон эзэн орон Өмнөд Африкийн шигшээ багууд Өмнөд Африкийн Дурбан хотын Кингсмийд крикетийн талбайд улирлын хоёр дахь тулаанаа хийж байгаа нь энэ юм. Хяналтын гэж нэрлэгддэг тус тоглолт Кингсмийдэд хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өчигдөр орой болсон тоглолт Энэтхэгийн шигшээ багийн хувьд тун хүнд тоглолт болсон юм. Ялангуяа багийн гол тоглогч Харбажан Сингх өөрийгөө өнөө цагийн шилдгүүдийн нэг болохоо баталсан тоглолтыг хийлээ. Шидэгчийн байрлалд тоглодог Харбажан Сингх эхний долоон гүйлтийн дараа оноог 183 болгож, холдуулсан нь тоглолтыг ерөнхийд нь шийдсэн гэж хэлж болно. Мөн багийн өөр нэгэн чухал байрлалд тоглож байгаа Махэндра Сингх мөн л алдаагүй тоглолтыг үзүүлжээ. Баригч буюу эсрэг багийн довтлогоог хамгийн түрүүнд няцаах үүрэг хүлээсэн түүний хувьд эсрэг багийн шидэгч Стейний алдаа бүрийг ашиглан багийнхаа оноог нэмж, дээр нь довтлох боломж олгож байлаа. Ингэснээр албан ёсны хяналтын тоглолтыг Энэхэгийн шигшээ 166 оноогоор тэргүүлж эхэллээ. Өнөөдөр гурав дахь өдрийн тоглолт болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж