Эгч дүүсийг зэрэмдэглэсэн этгээдүүдийг суллажээ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Эгч дүүсийг зэрэмдэглэсэн этгээдүүдийг суллажээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны хоёрдугаар сарын14-ны өдөр П.Сумьяажав гэгч этгээд    таван настай охины хоолойг хэрчиж, 12 настай эгчийг нь зэрэмдэглэсэн жигшүүрт хэрэг үйлдсэн ч   Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан байна. Түүнд  холбогдох хэргийн шүүх хурал  өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийн шүүхэд болж анхан шатны шүүхээс 15 жилийн хорих ял оноосон билээ.  Гэвч гэмт хэрэгтнүүд хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан гэх үндэслэлээр  ийн өршөөгдөж Нийслэлийн шүүхээс суллах шийдвэр гаргасан байна. Шүүгдэгч П.Сумьяажав нь  найзынхаа хамт дээрх хэргийг үйлдсэн болохыг нь мөрдөн байцаагчид тогтоосон аж.

Н..Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж