Ахмад дайчдад байр олгохоор засгийн газар шийдвэрлэсний дагуу НХХЯ, ЗТБХБЯ, БХЯ-ны хамтарсан ажлын хэсгийг 2008 онд байгуулсан. Ажлын хэсгийнхний гаргасан судалгаагаар 1626 ахмад дайчинд орон сууц олгохоор болсон юм. Өөрөөр хэлбэл 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940, 1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон дайчид багтах аж. Өнгөрсөн онд Халх голын дайнд оролцсон 162, Чөлөөлөх дайнд оролцсон 888 ахмад дайчин буюу нийт 1050 ахмад дайчинд орон сууцны түлхүүрийг гардуулан өгөөд байна. Харин ирэх үлдсэн 600 орчим ахмад дайчинд орон сууц олгох ажлыг хийж дуусгахаар болжээ.