Ж.Оч-Бадрах өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Ж.Оч-Бадрах өлсгөлөн зарлана гэв

Хүний амь нас санаатай хөнөөсөн хэрэгт холбогдсон Ж.Оч-Бадрах  Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд өлсгөлөн зарлахаа мэдэгджээ. Тэрбээр 2008 долдугаар сараас эхлэн Ганцхудаг дахь урьдчилан саатуулах төвд хоригдож байгаа юм. Ж.Оч-Бадрах өнөөдрийг хүртэл хэрэг гарах үед найз охин Ө.Хэрлэнчимэгтэй хамт эмээгийндээ байсан хэмээн мэдүүлж, хилс хэрэгт гүтгэгдэж байна гэж үзэж буй. Тэрээр өмнө нь долоо хоног хуурай өлсгөлөн зарласан ч мөрдөн байцаагч нь батлан даалтад гаргана хэмээн өлсгөлөнг зогсоожээ. Харин хоригдсоноосоо хойш нэг ч удаа батлан даалтад гараагүй Ж.Оч-Бадрах дахин өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн нь энэ аж. Түүний аав Ц.Жаргалсайхан, ээж М.Майцэцэг нар саяхан сэтгүүлчдэд хандаж хүүхдүүдээ хилс хэрэгт гүтгэгдэж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан уг хэрэг удахгүй шүүхэд шилжинэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж