үзэсгэлэнгийн танхимд маргааш 16.00 цагт “Шинэ бүтээл-2010” үзэсгэлэн
нээлтээ хийнэ. Жил бүр он солигдох мөчид зохион байгуулагддаг энэхүү
уламжлалт үзэсгэлэнд манай нийт уран бүтээлчид гишүүнчлэл харгалзахгүй
оролцож, тухайн онд хийсэн нэг шинэ бүтээлээ дэлгэдгээрээ онцлог юм.
Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх л төрлийг хамарсан уран зураг, баримал,
зураасан зураг, чимэглэлийн урлагийн 160 гаруй бүтээлийг дэлгэн
үзүүлэх юм. “Шинэ бүтээл 2010” үзэсгэлэн 2011 оны 1 сарын 7-ныг хүртэл
үргэлжилнэ.
он монголын зураач урчуудын хувьд амжилт бүтээлээр дүүрэн он байлаа.
2010 онд МУЭ-ийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд гадаадын болон өөрийн
орны уран бүтээлчдийн 50 шахам үзэсгэлэн зохион байгуулагдаж, давхардсан
тоогоор 1500 гаруй уран бүтээлчдийн 4000 орчим бүтээл дэлгэгдэж
нийтийн хүртээл болсон.
Эдгээр уран бүтээлчдээс МУЭ-ийн шагналт, зураач Д.Бадамын “Цагаан
суваргын зун” монгол зураг, залуу зураач Т.Баттулгын “Тэнцвэр” арьсан
урлагийн бүтээл, барималч О.Очирболдын “Татах хүч” хүрэл баримал нь
“Намар-2010” үзэсгэлэн, залуу уран бүтээлч Б.Баярсайханы “Эрмэг” уран
баримал Залуу уран бүтээлчдийн “Алтан бийр-2010” үзэсгэлэн, МУЭ-ийн
шагналт зураач Д.Баттөмөрийн “Уулын үер” уран бичлэг, Т.Найдандоржийн
“Баатар” уран бичлэг, Л.Амарсанаагийн “Хөх Монгол” уран бүтээл “Бичиг
соёл-2010” үзэсгэлэнгүүдээс тус тус шалгарч шилдэг бүтээлийн шагналыг
хүртсэн юм. Мөн хилийн чанадад зохион байгуулагддаг Олон улсын урлагийн
фестиваль, биенналь, үзэсгэлэнгүүдэд манай уран бүтээлчид амжилттай
оролцож, залуу зураач Д.Ганбаатар, Д.Эрдэнэбат, Х.Батбаатар нар алтан
медаль, шилдэг бүтээлийн шагналыг эх орондоо авчирсан юм.
Мөн АНУ болон Конг-Гонкийн дэлхийд алдартай музей галерейн нэр хүндтэй
арт дилерүүд манай дүрслэх урлагийг сонирхож өөрийн орондоо Монголын
орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэнг шинэ оны босгон дээр зохион
байгуулахаар шийдвэрлэсэн нь манай дүрслэх урлаг дэлхийн тавцанд гарч,
танигдаж, хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн нэгэн илрэл юм.