Өнгөрч буй 2010 онд амжилт арвинтай байсан Монголын чөлөөт бөхийн
эмэгтэйчүүдийн шигшээ баг 16 тамирчинтай. Харин ирэх онд энэ тоо нэлээд
нэмэгдэх гэнэ. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооны дэргэд шигшээ
баг байгуулахаар болсон байна. Бээжингээс Лондонгийн олимп хүртэлх
олимпийн цикль хэдийнэ талдаа орсон энэ үед 2011 он Монголын тамирчдын
хувьд чухал он жил байх болно. Тэр тусмаа олон цуврал тэмцээнд оролцож,
олимпийн эрхийн оноогоо цуглуулах чөлөөтийнхний хувьд аль болох олон
уралдаан, тэмцээнд оролцож, олимпийн эрхийн оноо авах нь гол зорилго юм.
Тиймээс ч холбооныхоо дэргэд шигшээ баг байгуулснаар илүү олон
уралдаан, тэмцээнд оролцох боломж нээгдэж байна. 2010 онд чөлөөтийн
эмэгтэйчүүдийн шигшээ баг 4-5 тэмцээнд оролцсон бол ирэх онд 7-8 байх
аж. Түүнчлэн бэлтгэл сургуулилтын цаг ч нэмэгдэж, 1100 байсныг 1500-аас
дээш болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Score studio