АНУ-ын зүүн хойд бүс нутгаар хүчтэй цасан шуурга шуурч хүйтэрсний улмаас нисэх буудлуудыг хаан, 7000 орчим нислэгийн хуваарийг Зул сарын өмнөх их ачаалалтай үеэр цуцлаад байсан юм. Одоо нисэх буудлууд нээгдэж эхэлсэн боловч хэвийн үйл ажиллагаа эхэлтэл дахин хэд хоногийн хугацаа шаардагдана хэмээн албаныхан мэдээлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар нисэх буудлуудад цасан шуурганаас болж тасалдсан үйл ажиллагаагаа сэргээхэд 100 сая ам.доллар шаадлагатай гэжээ. Түүнчлэн төмөр замын болон авто тээврийн хөдөлгөөн хаагдан, авто замын осол Маине болон Нью Жерсид гарсан юм.
АНУ-ын цаг агаарын албаны мэдээлснээр Хойд Каролинад үүссэн нам даралтын улмаас хүчтэй цасан шуурга шуурсан гэжээ. Одоо цаг агаарын байдал сайжирч хэд хоногоос их цас хайлна хэмээн энэ алба мэдээлж байна.
Н.Тунгалаг