Булганд нэг боодол өвс 2600 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Булганд нэг боодол өвс 2600 төгрөг байна

Булган аймгийн ихэнх суманд өвөлжилт хүндэрчээ. Тухайлбал, Могод, Сайхан, Хангал, Орхон, Булган, Бугат зэрэг суманд 2-3 өдөр дараалан цас орж, салхи 28 м/с хүрч хүчтэй шуурсны улмаас зарим газраар 30-40 см цас тогтоод байгаа аж. Түүнчлэн орон нутгийн чанартай зам даваа хаагдаж Онцгой байдлынхан ажиллаж яаралтай арга хэмжээ авч байгаа гэнэ. Цаг агаарын энэ үзэгдлээс болж, идэр есийн хүйтэн дөнгөж эхэлж байхад тус аймгийнхан нөөцийнхөө өвсийг задалсан аж. Одоогоор нэг боодол өвс 2600 төгрөгийн ханштай байгаа юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж