Уул уурхайнхан Бээжинд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан Бээжинд чуулна

Хятад, Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ирэх сарын дундуур Бээжин хотноо болно. Манай улсын уул уурхайн салбарын томоохон түнш улс болох Хятад улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг зуу гаруй томоохон аж ахуйн нэгжүүд тус арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн байна.

Уг арга хэмжээг Хятад улсын уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц төрийн бус байгууллага болох “China mining” клуб манай улсын Уул уурхайн биржтэй хамтран зохион байгуулах юм байна. Ашигт малтмалын газар энэхүү арга хэмжээг дэмжин ажиллахаар болжээ. Манай улсын уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдал, эдийн засаг, эрх зүйн орчин болон байгаль орчин, эрдэс баялагийн талаар мэдээлэл өгч, БНХАУ-аас Монгол Улсад оруулах зохистой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар тус улсын өндөр бүтээмжид суурилсан ноу-хау, хөрөнгө оруулалтыг татах сонирхолыг бүрдүүлэх, улмаар цаашдын харилцан ашигтай үр дүнтэй харилцааны механизмыг бий болгох явдал  гэж зохион байгуулагчид тодорхойлжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж