Тариаланчид шилдэгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Тариаланчид шилдэгүүдээ тодрууллаа

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Атрын 3 дахь аян”-ыг Сэлэнгэ аймгийн тариаланчид, ногоочид амжилттай хэрэгжүүлж арвин их ургац хураан авсан амжилтаа тэмдэглэн Сэлэнгийн тариаланчид “Ургацын баяр”-аа хийлээ. Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, ХХААХҮ-ийн сайд Т.Бадмжунай болон аймгийн удирдлагууд оролцсон.

Сэлэнгэ аймгийн тариаланчдын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд улсын хэмжээний нийт ургацын 52.6 хувь, төмсний 26.8 хувь, хүнсний ногооны 33.5 хувийг аймаг дангаараа бэлтгэснийг Сангийн сайд сайшааж, Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Сэлэнгэ аймаг энэ оныхоо ургац хураалтаар 192.8 мянган Тн үр тариа, үүнээс 173.6 мянган Тн улаанбуудай, 45.4 мянган Тн төмс, 30.2 мянган Тн хүнсний ногоо, 15.4 мянган Тн тэжээлийн ургамал хураан авч, 142.8 мянган га-д чанар сайтай уринш боловсруулсан амжилтаар энэ жилийн ургац хураалтын баяраа тэмдэглэлээ.

Ингээд 2010 оны шилдэгийн шилдэгүүдээ шалгаруулахад:“Нэгж га талбайгаас хамгийн их буюу 18.2 цн улаанбуудайн ургац хурааж тэргүүлсэн сум”-аар Түшиг сум, “Нэгж га талбайгаас хамгийн их 174.1 цн  төмсний ургац хурааж тэргүүлсэн сум”-аар Шаамар сум, “Нэгж га талбайгаас хамгийн их 217.8 цн хүнсний ногооны ургац хурааж тэргүүлсэн сум”-аар Жавхлант сум, “Усалгаатай нэгж га талбайгаас хамгийн их 30.цн улаанбуудай ургац хурааж тэргүүлсэн аж ахуйн нэгж”-ээр Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК, “Усалгаагүй нэгж га талбайгаас хамгийн их 29.7 цн улаанбуудайн ургац авсан аж ахуйн нэгж”-ээр Орхон сумын “Морьтон тал”, “Нэгж га талбайгаас хамгийн их 40 цн төмс хурааж тэргүүлсэн аж ахуйн нэгж”-ээр Хүдэр сумын “Арвин бэлчир”, “Нэгж га талбайгаас хамгийн өндөр ургац авсан ногоочин”-оор Баянгол сумын ногоочин Д.Гандиймаа, Газар тариалангийн салбарын шилдэг менежерээр Сайхан сумын Б.Ганболд, Газар тариалангийн салбарын шилдэг механикжуулагчаар Орхон сумын С.Сэргэлэнбаатар, Газар тариалангийн салбарын хамгийн их ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжээр Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК шалгарч шагналын эзэд болцгоолоо.

Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж