Улсын ерөнхий прокурорын газраас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож байгаа байдал, хууль зүйн үндэслэлийг улсын хэмжээнд шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хуульд заасны дагуу 2010 оны 12 дугаар сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газарт прокурорын шаардлага хүргүүлсэн билээ. Цагдаагийн ерөнхий газраас прокурорын шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улсын ерөнхий прокурорын газарт хариу ирүүлсэн байна. Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн шаардлагын дагуу түүнд заасан зөрчлүүдийг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллаж, дүнгийн талаар танилцуулга ирүүлэхээ уг хариунд мэдэгдсэн байна.