Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ энерго” Орон нутгийн өмчит аж ахуйн төрийн үйлчилгээний газар хотынхоо иргэд, аж ахуйн нэгжийг ая тухтай дулаан өвөлжүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна.
Тус үйлдвэр жилдээ 265.0 мян/г/ж дулааны эрчим хүч үйлдвэрлэж, 250 гаруй албан байгууллага, аж ахуйн газар, 1600 гаруй айл өрхийг дулаанаар хангадаг юм. Энэ оноос аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулааны үнийг 35 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргуулжээ. Нарны энерги ашиглаж хэрэглээний усны бак хийж, цахилгаан эрчим хүч хэмнэн халуун усны газруудаа байнгын ажиллагаатай болгосон гэнэ. Эднийхэн энэ өвөл хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангана гэдгээ мэдэгдлээ.
Ч.Отгонцэцэг