Булган аймагт өвөлжилт хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Булган аймагт өвөлжилт хүндэрчээ

Булган аймгийн Бугат, Могод, Сайхан, Хангал, Орхон зэрэг сумдад өнгөрсөн өдрүүдэд цас их хэмжээгээр орж, зузаан цасан бүрхүүл тогтон мөсөрснөөс мал өвөлжилтөд хүндрэл учруулж эхэлжээ. Үндсэндээ мал бэлчээргүйдсэн байна. Малчдын хувьд хавар хэрэглэхээр нөөцлөөд байсан өвс,  тэжээлээ малдаа хотонд нь өгч, өдөр хоногийг аргалахаас аргагүй хүнд байдалд оржээ. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж, нөөцийн өвсийг дээрх сумдын малчдад хүргэх шийдвэр гаргасан байна. Мөн ОХУ-аас өнгөрсөн жил тусламжаар орж ирсэн арвайг ч тараахаар болжээ.

Ер нь энэ өвлийн хувьд ганц Булган аймаг ч биш Хөвсгөл аймагт ч өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа аж. Тодруулбал, дээрх аймгийн Рашаант, Тосонцэнгэл зэрэг сумдад одоогоор уулархаг газраараа зарим газарт цасны зузаан 40 см хүрч, өдөртөө дулаарах үед гэсэж, шөнөдөө хөлдөж байгаагаас малын бэлчээрт муугаар нөлөөлж, малчид нүүдэл хийхээс аргагүй байдалд хүрч буй мэдээллийг ч орон нутгаас ирүүлж байгаа юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж