Дундговь аймгийн Засаг даргын орлогч Сандагийн Буджав Америкийн Страерийн их сургуулийн магистрантурт суралцахаар мордлоо. Аймгийнхаа ”Нийгмийн ардчилал, залуучууд” ТББ-ын тэргүүний сонгуультай түүнийг журмын нөхөд нь “Алтан сарнай” сүлд модны наадам дээр сурлагад нь амжилт ерөөн үдлээ. С.Буджавыг ийнхүү холын оронд суралцах болсонд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар МЗХ-ны дарга Зоригтбаатар нар баяр хүргэж амжилт хүсэн илгээлт ирүүлснийг сүлд модны энэ наадам дээр уншин сонсгов.
С.Буджав өөрийнхөө залгамжлагч болж аймгийн Засаг даргаар ажиллах хүн гэж С.Сүхбаатар гэдэг залууг энд танилцуулав. Харин аймгийн Засаг даргаар ийм хүн томилогдсон тухай албан ёсны шийдвэр гараагүй, нийтэд мэдээлэгдээгүй байхад ийнхүү танилцуулсанд гайхах хүн ч байлаа.
С.ПҮРЭВСҮРЭН