Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ оны босгон дээр нэгэн шинэ шагналын анхныхыг гардуулах гэнэ. Энэ нь эр зориг, авхаалж самбаа гаргасны төлөө олгох шагнал юм. Уг шагналын анхны эзнээр Дорнод аймгийн Баян-Уул сумын дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч А.Уранбаяр тодорчээ. А.Уранбаяр хүү энэ оны зургадугаар сард хурдан морь тарлаад буцаж явахдаа төөрч, аглаг ой хөвчид арав гаруй хоносон юм. Монгол хүүхдийн тэсвэр тэвчээр, хатуужил, эр зоригийг харуулж чадсан түүнд төрийн тэргүүн маргааш шагнал гардуулна.