Стратегийн зориулалтаар хүнсний буудайн нөөц бүрдүүлэх, хадгалах, хамгаалах технологийг сайжруулах зорилгоор 46 мянган тоннын багтаамжтай төмөр бетон хийцтэй босоо элеваторыг Сэлэнгэ, Булган аймагт ашиглалтад оруулссан байна. Мөн 100 тоннын багтаамжтай 60 ширхэг босоо төмөр агуулах, үр цэвэрлэгээний машины хамт нийлүүлэх ажлыг зохион байгуулснаар үрийн чанар, хадгалалтад дэвшил гарсан хэмээн салбарын яамнаас ажлаа дүгнэжээ. Түүнчлэн 15 аймгийн 103 сумын 1924 аж ахуйн нэгж, иргэдийн 579.3 мянган га талбайд хөрсний үржил шимийн иж бүрэн шинжилгээг хийсэн байна.
Ж.ГЭГЭЭ