Энэ оныг “Дархан хотын 50 жилийн ой угтсан бүтээн байгуулалт”-ын жил болгон зарлаж дэвшүүлсэн зорилтын хүрээнд 4.2 га газарт ногоон байгууламж, усан оргилуур бүхий “Дархан-50“ цогцолборын бүтээн байгуулалтад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 68.5 сая төгрөгийн материалын, 76,0 сая төгрөгийн мөнгөн хандив, 8.6 сая төгрөгийн машин, механизмийн дэмжлэг туслалцаа үзүүлж дараахь бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
- Цогцолборын талбайд 20,3 сая төгрөгөөр 602,5 м бохир усны, 716 м цэвэр усны шугам хоолойн угсралтын ажил,
- 25,2 сая төгрөгөөр 870 м урт бетон багана бүхий хашаа,
- 10,7 сая төгрөгөөр 1260 м2 талбай бүхий бетон автомашины зогсоол,
- 16 ширхэг нарийн бетонон усан оргилуур, 10935 м2 талбай бүхий явган хүний замын талбайг түрж тэгшлэн 403 м3 отсев дэвсэж, гэр загварын 2 ширхэг усан оргилуурын суурийн ажил,
- “Төрийн далбаа” баганат цогцолбор,
- Ш Усан оргилуурын бохирын болон цэвэр усны шугам угсралт зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгэхийн хамт, явган хүний зам, талбайн ажил хийгдэж байна.
Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Дархан-50” түүхчилсэн ном, гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино бүтээх соёл, урлаг, спортын ажлын хэсгүүдийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан бэлтгэл ажилдаа ороод байна.
2011 онд тохиох Дархан хотын 50 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтын арга хэмжээнд ӨМӨЗО-ны Сайхан дүүргээс 100000 юань буюу 20,0 сая төгрөгийн хандив, туслалцаа үзүүллээ.
Б.Урантуяа