-“Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хангайн бүсийн загвар аймаг болсны үндсэн дээр зохион байгуулсан сургалт
-АНУ, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-ын Буриад улсын Закамень аймагт олон багш, соёлын ажилтан нарын мэргэжлийг дээшлүүлж, ажил үйлс нэгтэн нөхдийнх нь арга туршлагатай танилцуулах аялалд оролцуулсан
-Хануй дахь “Багш” амралтыг БСШУЯ, салбарын байгууллагуудын хүч, хөрөнгөөр сэргээн засварласан.
-Могод, Дашинчилэн, Тэшиг зэрэг сумдын сургуулиудын түүхт ойг төгсөгч хамт олны өргөн баяр болгон тэмдэглэсэн.
-Канад загварын цэцэрлэгийн барилгыг Монголын хөдөө нутагт анх удаа Могод суманд барьж ашиглалтад оруулсан.
-“Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх загвар цайны газрыг хөдөө суманд анх удаа БСШУЯ, ШУТИС-ийн “Шим тэжээл төв”, БИСУ-ын “WITH” төрийн бус байгууллагын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар Дашинчилэн сумын сургуульд байгуулсан.
– “Уран тогоо” бүст зохион байгуулсан ахмад багш нарын уулзалт
-Төвийн бүсийн аймгуудын багш нарын спортын бага наадам.
-Өргөн хүрээнд ажил хэрэгчээр зохион байгуулсан аймгийн багш нарын бүсчилсэн бага хурал, семинар
-Аймгийн төвийн дөрөвдүгээр цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэгээр шалгарсан зэрэг 2010 оны онцлох үйл явдлаар нэрлэв.
Ж.Мөнх-Очир