«Рельс ба шпал мод нь муудсан байгаа нь ослын шалтгаан байж магадгүй, гэхдээ цуваанд учирсан хохиролын шинж нь хэн нэгэн замыг сүйтгэсэн байж болохыг харуулж байна хэмээн Өмнөдийн нэгэн радио станц мэдээлсэн байлаа.
Ёнпхёндо арлыг буудсан их буучид Пхеньяны телевизийн нэвтрүүлэгт уригджээ
Дүрвэгсдийн мэдээлснээр галт тэргээр Хойд Солонгосын ирээдүйн лидерт зориулсан цаг, зурагт зэргийг авчирч явжээ. Шинжээчид бага Кимыг даргаар харахыг хүсээгүй элитийнхэн ослыг гаргасан байж магадгүй гэсэн байв.
Ким Чен Ыны төрсөн өдөр нэгдүгээр сарын 8-нд болох бөгөөд түүнийг улсын баяр болгон зарласан байлаа. Баг Ким их буугийн генерал цолтой бөгөөд Ёнпхёндо арлын өдөөн хатгалтыг тэр хийлгэсэн байж магадгүй.
Ш.Мягмар