Зурхайчид шинэ оныг аймшгийн гэж нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Зурхайчид шинэ оныг аймшгийн гэж нэрлэв

Өнгөрсөн пүрэв гаригт Москвад Оросын нэртэй зөнчид цугларсан гэнэ. Сэтгүүлчдийн ордонд тэд ирж буй оны төлвийг ярьж өгчээ. Ерөнхийдөө ирэх жил үнийн өсөлт, үймээн самуун, ган гачиг, гол нь “Путины эриний төгсгөл” ирсэн жил болно гэж үзмэрч, зурхайчид ба бөө хэлцгээсэн байна.

Туулай өөрөө цагаан ч тэр нь сэгсгэр биш төмөр байна. Тиймээс Туулай жил нь өнгөрч буй Бар жилийн хамаг таарууг хадгалан үлдэнэ гэж тэд дүгнэв. Эсэргүүцлийн хөдөлгөөн хүчээ авах бөгөөд зун нь халуун байх учир сөрөг үр дагавар ихтэй ажээ. Тувагийн бөө Андрей Дондуков Оросын хувьд сайжрал зөвхөн дөрвөн жилийн дараа ирнэ гэсэн байна.

Парапсихологч Наталья Сидоровагийн хэлж буйгаар арваннэг дэх жил нийлбэрээрээ хоёр болж байгаа нь хөдөлгөөн гэсэн үг гэнэ. Тэрээр 11 тоог хос цанатай харьцуулаад түүнийг бэхлэн урагш явах хэрэгтэй гэсэн байлаа.

Ирэх жилд Орост гантай байна гэдгийг зөнчид санал нэгтэй хэлсэн байв. Харин дараагийн жил нь хуртай,хүйтэн байх бол 2013 он улам ч илүү хүйтэн бөгөөд хуртай байх ажээ. Тэдний яриагаар олон хүн ядуурах бөгөөд тэдний тоонд нефтийн магнатууд орж байна. Михаил Левины урьдчилан харснаар Путины карьерт төгсгөл ирж байгаа учраас ерөнхий сайд ба ерөнхийлөгчийн хоорондын тэмцэл ирэх жилийн гол үйл явдлын нэг болох гэнэ. Зөнчид ба сэтгүүлчдийн уулзалт эцэст нь 2021 оноос бүх гай гамшиг дуусч оросууд сайхан амьдарч эхэлнэ гэсэн яриагаар өндөрлөжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж