Их Британид томууны дэгдэлт эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Их Британид томууны дэгдэлт эхлэв

Улиралын болон гахайн томуугаар өвчлөгдсөдийн тоо эрс өссөнөөс Британийн эмнэлгүүдэд хорт хавдрын чухал мэс заслуудаа хойшлуулж эхсэн тухай мэдээлж байна. Сэхээн амьдруулах тасгууд томуугийн хүндрэлтэй хүмүүсээр дүүрээд байна. Энэ тухай The Mirror сонины сайтад өгүүлсэн байв.

Их Британи сүүлийн 10 жилийн дотор анхны их тархалтад ойртлоо. Томуугаар өвчлөгсдийн тоо сүүлийн долоо хоногт хоёр дахин өсчээ. Одоо сэхээн амьдруулахуудад ханиадны хүндрэлтэй 460 хүн байгаа ба өнгөрсөн долоо хоногт тэдний тоо 182 байжээ.

Лондоны эмнэлэгийн профессор Жон Оксфорд долоо хоногийн дотор тархалтын байдлыг зарлаж магадгүй гэлээ. Байгаа зааврын дагуу 100 мянган хүнээс 200 нь өвчлөхөд тэр байдлыг зарлах ёстой. Одоо Их Британид тэр үзүүлэлт 100 мянган хүнд  87,1 тохиолдол болж байгаа ба ханиаднаас гахайн томуу давамгайлж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж