Сүхбаатар дүүргийн Бүртгэл мэдээллийн тасаг нь энэ онд иргэдэд хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчлэх зарчмыг баримтлан, нийт 34071 иргэнд бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн улс орон даяар өрнөсөн Иргэний шинэчилсэн бүртгэл дүүргийн хэмжээнд 83012 насанд хүрсэн иргэн, 33085 насанд хүрээгүй иргэн хамрагджээ. Шинээр төрсөн 2867 хүүхдэд төрсний гэрчилгээ, гэрлэлтээ батлуулсан 500 хосод гэрлэлтийн баталгаа, 965 иргэнд овог нэрээ солиулсан тухай төрсний гэрчилгээ, 174 иргэний гэрлэлт цуцлалтын асуудлыг шийдвэрлэж, 67 иргэний үрчлэлтийн бүртгэлийг хийж, 5300 иргэнд төрсний гэрчилгээг нь дахин олгосон байна.
Ж.ГЭГЭЭ