2500 айлыг дулаан хангамжид холбоно

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

2500 айлыг дулаан хангамжид холбоно

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт “Хотууд”, “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл”, “Орон сууц” болон “Хотууд” зэрэг баримт бичгүүд болон “100 мянган айлын орон сууц”, “Барилгын материалын үйлдвэр” төслүүдийн хүрээнд хийгдэх ажлуудыг  багтаан нэгтгэсэн. Эдгээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 10.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай ажээ. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу 2010-2012 онд 3.5 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсан байна. Үүнд Улаанбаатар хотод 75 мянган айлын орон сууц барих , Эрчим хүчний 5 дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах, цахилгааны 110 кВт-н ”Их тойруу” цагираг шугам сүлжээг байгуулах, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн үйлдвэрийн уурын нөөцийг дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглах, гэр хорооллын 2500 айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид хэсэгчлэн холбох зэрэг ажлыг онцлон төлөвлөөд байгаа ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж