Улиран одож буй 2010 оныг ‘’Хүүхдийн төлөө нийгмийн хариуцлагын жил’’ болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хүүхдийн эрхийг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй хороо сургууль” шалгаруулах аян зохион байгуулсан байна. Тэргүүн байр эзэлсэн нэгдүгээр хороо, нэгдүгээр сургуулийг тус бүр нэг зуун тавин мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Мөн нэгдүгээр хорооны нийгмийн ажилтан Н.Мягмархүү, нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Галнаранг тус тус нэг зуун мянган төгрөгөөр шагнан, 2009-2010 оны хичээлийн жилд өөрийн авьяас чадвараа хөгжүүлж, сурлага, урлаг спортоор бусдаа хошуучилж амжилт гаргасан 10 сурагчийг оны “Шилдэг хүүхэд”- медалаар шагнажээ.
Ж.ГЭГЭЭ