Хилийн чанадад буй монголчууд мэндчилгээ ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Хилийн чанадад буй монголчууд мэндчилгээ ирүүлжээ

Дэлхийгээр тархан суугаа монголчуудад зориулсан “orloo.info” сайт үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш таван жил өнгөрчээ. Сайтын уншигчид нь гол төлөв дэлхийн өнцөг бүрт суугаа элэг нэгтнүүд байдаг юм. Шинэ оныг угтаж хилийн чанадад буй монголчууддаа илгээсэн таны мэндчилгээнд элэг нэгтнүүд маань хариу илгээсээр байна. Аль ч сайтад аливаа нэг мэдээ, нийтлэлийн дор сэтгэгдэл бичих хэсэг байдаг билээ. Энэ хэсэг хүмүүсийн дуу хоолойг хүргэх боломжийг олгодгоороо давуу юм. Таны илгээсэн мэндчилгээний дор сэтгэгдэл үлдээх хэсэгт гадаадад ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд маань сэтгэгдлээ бичсээр байна. Заримаас нь толилуулахад (хүмүүсийн сэтгэгдэлд үг, үсгийн засвар хийгээгүй, байгаагаар нь толилуулж буйг анхаарна уу):

-“Чин сэтгэлийн сайхан мэндчилгээнд тань талархаж байна.Таны,болон таны Засгийн газрын хийж байгаа бүтээн байгуулалтын ажлууд үргэлж Монголын ард түмний сайхан амьдралын төлөө байг.

Монгол Улсын иргэн.Их Номгон овогт.АНУ-с”

-“Ийм сайxан сэтгэл xөдөлгөсөн зүйлийг уншиxаар өөрийн эрхгүй дотор огшоод байx иум. Сэтгэлийн xөөрлөөрөө бол али эрт л буцмаар байсан. Очоод xийx ажил, амьдрах орон гэр одоогоор байхгүй учир xүний нутагт xийсэн ажлийнхаа xөлсөөр амьдралаа болгож иавна даа. МОНГОЛ орон минь цэцэглэн хөгжиж, ард түмэн мин амар тайван, элбэг дэлбэг амьдралтай болоx болтугай.”

-“Чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн явдалд маш их баярлаж байна. та бухэн дээрх нөр их ажилдаа амжилт гаргахийг хусэн ерөөе. Энхрий хайрт эх орон мини буцаад очиход булаг шиг ундарч, дайраад ороход далай шиг цалгилж байгаарай. Эх орон мини дэлхийн хөгжилд хурдан хурээсэй. Баярлалаа маш их сэтгэл хөдлөж байна. Та нараараа бахархаж байна, танай нам, танай засгийн газарт, нийт ард тумэндээ шинэ оны мэнд хургьи”

-“Баярлалаа Ерөнхий сайдаа. Таны Бүтээлч Монгол Хүн, Оюунлаг Монгол Хүний тухай санаа – бодлого тань маш зөв санаа шүү! Монголчууд юм хийж, бүтээж байж оршино. Ажилгүй, арчаагүй, бие, сэтгэл, оюуны хүчгүй, тэжээвэр сэтгэлгээтэй ард түмэн мөхдөг нь Үнэн билээ. Таны нөр их хөдөлмөр зүтгэлд амжилт хүсье! Шинэ оноо сайхан угтаарай! Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд болоод Таны бодлого зорилтыг дэмжиж явдаг, эх орон элгэн саднаасаа холд амьдарч буй Хэсэг Нөхөд” гэжээ.

Дэлгэрэнгүйг http://www.orloo.info/readfull/politics/6123-2010-12-27-14-25-41 эндээс үзэж болно.

Б.Уянга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж