Түүхийн ухааны доктор, профессор чонос С.Ичинноровтой 1911 оны
Монголын үндэсний хувьсгалын 99 жилийн ойг тохиолдуулан уулзаж ярилцав.
-1911 оны үндэсний хувьсгал гарах болсон түүхэн нөхцөл шалтгаан юу байв?
-1911 оны үндэсний хувьсгал гарах болсон хэд хэдэн шалтгаан байсан.
Юуны өмнө эрт урдаас үргэлжилж ирсэн Монголын ард түмний тусгаар
тогтнолын төлөө хөдөлгөөний сүүлчийн давалгаа оргилж байсан үед энэхүү
хувьсгал гарсан. Манж Чин улс “Шинэ засгийн бодлого” хэмээгч харгис
бодлого явуулж ирсэн нь Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөөх
тэмцлийн хөдөлгөөний шинэ давалгааг үүсгэсэн билээ. Нөгөөтэйгүүр
Монголын ард түмний амьдрал нэн хүндэрч байсан цаг үе байв. Учир нь
гадаад дотоодын хүнд хүчир дарлал мөлжлөг ялангуяа харийн түрэмгийлэн
эзлэгчдийн өнгөлзлөг ард түмнийг улам тамирдуулж байсан үе байв.
үргэлжлэл