Өнөөдөр 15.00 цагаас Парламентын шинэ ордон барих ажлын хэсгийн анхны хуралдааныг хийх гэж байна. Уг хуралдааныг төлөвлөгөөнд тусгаагүй бөгөөд сэтгүүлчдэд огт дуулгалгүйгээр УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн өрөөнд хийхээр болсныг эсрэг байр суурьтай эрхэм гишүүд хэлж байна. Эх сурвалжийн хэлснээр Парламентын ордныг Төрийн ордны арын цэцэрлэгийг нураан барих төлөвлөгөөг энэхүү “маш нууц” хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн аж.
Уг нь Төрийн ордны дэргэд байрлах Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байрыг нураахаар хашчихаад байгаа юм. Тэнд Парламентын ордныг бариулах болов уу гэтэл Хууль зүй, дотоод хэргийн яам өөрийн мэдлийнг уг газрыг өгөхгүй байгаа сурагтай. Ингээд нийслэлийн сүүлийн ганц цэцэрлэгийг Парламентын ордны суурь болгон нураах төлөвлөгөө хэрэгжиж эхлэх бололтой.
Д.ОЮУН