Давж заалдах шатны шүүх байгуулах төслийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Давж заалдах шатны шүүх байгуулах төслийг хэлэлцэнэ

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас эхлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Түүнчлэн Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хуралдах аж. Мөн хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай асуудал байгаа хэдий ч Ардчилсан намын бүлэг уг асуудал дээр завсарлага авах нь тодорхой болоод байгаа.

Үдээс хойш Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан мөн хуралдаж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох зэрэг асуудлыг хэлэлцэх эсэх талаар шийдвэр гаргахаар төлөвлөөд байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж