Польшид болж буй өвлийн хүйтнээс болж, 127 хүн амь насаа алдаад байгааг даваа гаригт цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Цагдаагийн газрын мэдээллийн сайт хуудсанд зөвхөн зул сарын баяр эхэлснээс хойш 8 хүн осгож нас барсныг мэдээлжээ.
Энэ жил польшид өвлийн хүйтэн эрт эхэлж, 11 дүгээр сарын эцсээр их хэмжээний цас орж, автомашины зам, төмөр зам, агаарын тээврийн үйлчилгээ тасалдаж, зогсонги байдалд орсон аж.
Эдүгээ шөнийн цагаар цельсийн -30 градус хүртэл хүйтэрч байгаа юм байна.
Осгож нас барагсдын дийлэнх нь орон гэргүй хүмүүс болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс байгаа ажээ.
Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг