Лула шинэ оныг угтан сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт уулзалтын үеэр “Латин Америкийн талаарх АНУ-ын ойлголтод бага зэрэг буюу бүр огт өөрчлөлт гараагүй байгаад би маш их сэтгэл эмзэглэж байна. Учир нь манай бүс нутагт дэлхийн хэмжээнд хамгийн чухал ардчилах үйл явц өрнөж байгаа юм” гэж ярисан аж.
Ерөнхийлөгч Лула 2009 оны дөрөвдүгээр сард Тринидад Тобаго улсад болсон Америк тивийн төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр Обаматай уулзан ярилцахад тэрээр Латин Америкийн орнуудтай харилцах харилцаандаа гол анхаарлаа хандуулахын ач холбогдлын тухай ярьж байсныг сануулан ярисан байна.
Энэхүү уулзалт ярианаас хойш бүтэн нэг жил өнгөрөөд байгаа боловч байдалд ямарч өөрчлөлт гараагүй байгаад Лула харамсчээ.
Тэрээр “Латин Америктай харилцах АНУ-ын байр суурь өнөөдрийнхөөс өөр болж, өөрчлөгдөөсэй гэж би хүсдэг юм. Уул нь АНУ тэнд байнга амьдардаг 35 сая латин америкчуудтай Латин Америкийн орнууд ойр дотно байдгийн ач холбогдлыг ч гэсэн бодолцон үзэх шаардлагатай байгаа юм” гэж онцлон ярисан байна.
Вашингтоны зүгээс хэрэгжүүлж буй гадаад бодлогод ерөнхийлөгч Лула да Силва гомдлоо илэрхийлж, “Латин Америкийн талаар АНУ хэзээ ч өөдрөгөөр сэтгэн харж байгаагүй бөгөөд цаг үргэлж эзэнт гүрний байр сууринаас хандах хандлага нь давамгайлж ирсэн юм” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Бразил болон Латин Америкийн бусад орнуудад ерөнхийлөгч Обама биечлэн айлчилж, тэнд болж буй үйл явдлыг өөрийн биеэр үзэж танилцаасай гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг