Москвагийн шүүх Ходорковский, Лебедевийг яллав

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Москвагийн шүүх Ходорковский, Лебедевийг яллав

Москвагийн шүүх газрын тосны Юкос компанийг үндэслэн байгуулагч Михаиль Ходорковский түүний түнш Платин Лебедев нарт хөрөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэрэг тулгаж, яллах шийдвэр гаргасан тухай Интерфакс агентлаг мэдээлсэн байна.

27 тэрбум долларын өртөг бүхий 218 сая тонн газрын тос хулгайлан шамшигдуулсан болон мөнгө угааж, Юкост оруулсан гэх ял тулгаж, 14 жил гянданд хорих шийдвэр гаргажээ.

Москвагийн нэгэн дүүргийн шүүгч Виктор Даникин хэрэгтнүүдэд тулгасан бүх хэрэг баримтаар нотлогдсон гэж мэдээлсэн байна.

Ходорковский хоёр дахь шатны шүүх хуралдааны үеэр түүнд тулгаж буй яллах үйл явц нь улс төрийн утга агуулгатай, Оросын хамгийн том хувийн газрын тосны Юкос компанийг татан буулгахыг хуульчлан зөвтгөх гэсэн оролдлого гэж ярисан байна.

Шүүх хуралдааны байрны гадна талд олон зуун хүн цугларч, шүүгдэгсдийг дэмжиж буйгаа илэрхийлж байжээ.

Саяхан Оросын ерөнхий сайд Владимир Путин хүний эрхийн төлөө тэмцэгч идэвхтнүүдийн “улс төрийн хоригдлууд” хэмээн үзэж буй аж ахуй эрхлэгч энэхүү хоёр хүнийг шүүх, хуулийн байгууллагаас мөрдөн шүүж буйг өмөөрөн хамгаалсан юм.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж