Унгарын Гадаад харилцааны сайд Янош Мартони эдийн засгийн бодлогын зохицуулалтыг оновчтой болгох, санхүүгийн зах зээлд тайван байх мэдээлэл хүргэх нь гол хүчин зүйлүүд байх болно гэж мэдэгдсэн байна.
Унгар улс Европын Холбоог тэргүүлэх ээлжит үүргээ гүйцэтгэхийн өмнөхөн орон нутгийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох “Мэдээллийн Зөвлөл” байгуулах тухай хууль баталж, ширүүн шүүмжлэлийн бай болоод байгаа билээ.
Хэдийвээр тал талаасаа шүүмжлэлд өртөөд байгаа боловч Унгарын ерөнхий сайд Виктор Орбан хэвлэл мэдээлэлд хяналт тогтоох шийдвэрээсээ ганц ч алхам ухрахгүй гэж бодож байна гэжээ.
Португаль, Испанийн болон бусад орны эдийн засгийн байдал ноцтой хямрах юм бол тэдгээрийг нэн даруй аврах ажилд анхаарлаа хандуулна гэж Унгар үзэж байгаа юм байна.
Эрчим хүчний хувьд төв болон зүүн Европ Оросоос хамааралтай байгаа тул шатахуун нийлүүлэхийг баталгаажуулахад анхаарлаа төвлөрүүхээр төлөвлөж байгаа аж.
Нийт Европын хэмжээнд түвэг бэрхшээл учруулж буй цыгануудын асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө Унгар, Румын, Болгар, Словак дахь цыганчуудыг иргэншүүлэхийг эхний ээлжинд ээлжинд шийдвэрлэх ёстой гэж үзжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг