“Венийн вальс” маргааш болно

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

“Венийн вальс” маргааш болно

1999 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн байсан “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын санаачлагаар Монгол Австрийн найрамдлын нийгэмлэг “Венийн вальс”  гэх цэнгүүнийг зохион байгуулж байсан түүхтэй. Жил бүр Улаанбаатар ресторанд зохион байгуулагддаг энэ цэнгүүн өнөө жил 11 жилийнхээ нүүрийг үзэж байна. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болж байдаг вальс  бүжгийг мэргэжлийн симфони оркестрын тансаг эгшигэнд бүжих боломжийг олгодог энэ цэнгүүн тэр чигээрээ ихэс дээдсийн санагдуулж байдаг билээ. Энэ сарын 29-нд буюу маргааш 19.00 цагт тогтсон газраа болох цэнгүүн мэргэжлийн бүжгийн шилдэг хос болон зочдын дундаас шилдэг бүжгийн хосыг тус тус шалгаруулан мөнгөн шагнал гардуулах юм. Дашрамд сонирхуулахад энэ жил “Венийн вальс” тансаг цэнгүүнд нэвтрэхийн тулд 120-130 ам.долларыг төлөх нь ээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж