2010 оны технологийн долоон гол ололт

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

2010 оны технологийн долоон гол ололт

Өнгөрч буй онд хүн төрөлхтний дэвшлийг урагшлуулахад нэмэр болсон бүтээгдэхүүн, үйл явдал ба судалгаа

Шинэ зүйл, нээлт өнгөрч буй онд маш олноор гарснаас тэдгээрийг тэр болгон бүртгэн тэмдэглэх нь хүндрэлтэй байв. Гэсэн ч бидний амьдралд аль болох их өөрчлөлт авчирсан гэх энэ жагсаалтыг танилцуулья. 2010 он юугаараа сэтгэлд үлдэх вэ? Лавтай iPad (дөрөвдүгээр сар), Kinect (арваннэгдүгээр сар) гарч ирсэн ба неандертальцийн геномыг тайлсан (тавдугаар сар) зэрэг амжилт энэ онд бичигдэж үлдэнэ. Магадгүй, Android үйлдлийн систем iPhone-тай өрсөлдөхөөр гарч ирсэн мөн Ираны цөмийн хөтөлбөрийг үймүүлсэн үл мэдэх гаралтай компьютерийн вирус ч гол үйл явдалд орж болно. Энэ бүгдийг цаг хугацаа байранд нь тавина биз.
 
iPad

Тоо баримт: Цифра: Apple анх гарч ирсэн эхний хагас жилд нь 7,46 сая iPad худалдав.

Таблет компьютер хийх, хэрхэн хийхийг чухалчлаагүйд нь  iPad бүтээгчдэд талархах ёстой. Гэхдээ Жобс ба түүний компанийн хэн нь ч ийм зүйлийг хэрэглэгчдээс гадна контент үйлдвэрлэгчдэд худалдана гэж тооцоолоогүй байсан байх. iPad гараад хэдэн сар болсны дараа өрсөлдөгч нар нь өөрсдийн таблетуудыг гаргаж эхлэв. Мэдээж, тэд төмрийн чанар ба үзүүлэх цэнгээний тоогоор Apple-ийн өрсөлдөгчөө гүйцээгүй билээ. Өрсөлдөгч наргүй байхад минутад 30 iPad зарагдаж, нийтлэгч нар нь түүний форматын сэтгүүлүүдийг бүтээж байлаа. Ойрын өрсөлдөгч  Samsung Galaxy Tab нь арилжаагаар тав дахин хоцорч байна. Бусад HP, Research in Motion, Microsoft ба Google харьцуулж болох бүтээгдэхүүнээ гаргах цагт iPad2 гараад ирсэн байх юм.
 
Kinect

Тоо баримт: зах зээлд гарч ирсэн эхний 25 хоногт Microsoft 2,5 сая төхөөрөмжөө худалджээ.

Microsoft энэ жилийн хамгийн футурист (ирээдүйд хандсан) интерфейс бүтээв. Xbox угтвар төхөөрөмжийн хянагч бие организмын тусламжтайгаар тоглоомыг удирдаж чадна. Kinect нь гар, хөл ба толгойн хөдөлгөөнийг ойлгон түүнийг төхөөрөмжид дамжуулдаг.
Эхлээд «Наталь» төслөөр танил болоод байсан хянагч гарч ирэхийг эртнээс хүлээж байсан юм. Зарагдсан тооноос харахад хүлээлт талаар өнгөрсөнгүй. Түүнийг зах зээлд гаргаад удаагүй байхад хянагчид нэвтэрч чадсан олон сэтгэгчид түүнийг зориулалтын бусаар хэрэглэхээр оролдож байна. Тухайлбал, түүний тусламжтайгаар янз бүрийн төхөөрөмжийг удирдаж сурснаас гадна, түүнд тохируулсан том хүний тоглоомуудыг бүтээж, эмнэлэгт хэрэглэж эхэлжээ.
Хэрэглэх боломж хязгааргүй бөгөөд  Microsoft  түүнийхээ шийдлийг бага зэрэг нэмэгдүүлэх ёстой. Одоохондоо Kinect гарын хөдөлгөөнийг ойлгож байгаагаас биш хурууны хөлдөлгөөнийг уншаагүй байгаа.
 
Android

Тоо баримт: Смартфоны дэлхийн зах зээлийн 25,5 хувийг  ОС Android  2010 оны гуравдугаар улиралд эзэлж байгаа нь өмнөх жилийнхээсээ 7,3 дахин их байна (Gartner, Inc.).

Жилийн өмнө «Google iPhone-ийг хөнөөхөөр оролдож байна» хэмээн Стив Жобс хэлсэн байв. Тэр цагаас смартфоны зах зээл хоёр дахин нэмэгдсэн ба харин ОС Android зах зээлээсээ долоо дахин их хурдтай өсчээ. iPhone нь Android-ын телефон бүрээс илүү байж чадах авч бүгдийг нь нийлүүлснээс илүү байж чадахгүй. Энэ жилд Google өөрийн ОС хоёр мобилийг гаргалаа. Android дээр ажиллах төхөөрөмж Wi-Fi-хотспотууд бүтээх боломжийг өгч, жишээлбэл, метрогоор явах төлбөрөө хийж болох утсанд ашиглах Near-Field Communication технологийг дэмжлээ. Android Market-ийн хавсралтын магазины цуглуулга 100 мянган нэр төрлөөс давжээ. Тавдугаар сард  AdMob шуурхай рекламын суурийн арилжаа хийгдэж дууслаа. Арванхоёрдугаар сард Samsung хувьдаа iPhone-тай өрсөлдөж чадах Nexus S телефоныг гаргасан байв. Цаг хугацаа харуулж байгаагаар Google-ийн оролдлого талаар өнгөрсөнгүй.
 
Гоминидын геномын тайлал

Тоо баримт: Ойролцоогоор 38 000 жилийн өмнө гурван неандерталь эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь амьдарч байсан бөгөөд түүний ДНК бүдүүвч геномын тайллын үндэс болжээ.

Хүний тайлагдсан геном 10 жилээс өмнөхөн нийтлэгдэж байсан ба одоо хүний бүрэн геномын тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна. Энэ жил хүний хоёр хамаатны неандертальцийн (тавдугаар сард) дөнгөж саяхан Алтайн агуйн Денисовын гэгдэх хүний үлдэгдлээс бүдүүвч геномын тайллыг хийжээ. 40 000-50 000 жилийн өмнө амьдарч байсан амьтдын ДНК-ийг уншихын тулд судлаачдад генетикийн материал хэрэгтэй байсан бөгөөд тэр нь үлдсэн хэдэн яс ба шүд болжээ. Гэхдээ тэдэнд үхэж үрэгдсэн гоминидын ДНК-ийг тэндээс олдсон бусад төрлийнхний ДНК-аас ялгах хэрэгтэй байлаа. Энэ судалгааны санамсаргүй үр дүнд хүний тэр хоёр хамаатнаас орчин үеийн хүн өөрийн геномынхаа хэдэн хувийг уламжлан авсан нь тогтоогдлоо. Тэгэхлээр тэднийг бүрэн мөхжээ гэж хэлэхэд арай болохгүй биз.

 Сансрын хөлөг Dragon

Тоо баримт: Олон улсын сансрын станцад SpaceX компаниар ачаа зөөлгөхөд 1,6 тэрбум ам.долларыг NASA төлөхөд бэлэн байна.

Арванхоёрдугаар сарын 8-нд Ка­на­вералын хошуунаас дэлхийн түүхэнд анх­ных болох хувийн санс­рын хөлөг хөөрч амжилттай буцан ир­лээ. Dragon нэртэй хөлөг Falcon зөөгчийн тусламжтайгаар тойрог замд гарч дэлхийг хоёр тойроод Номхон далайд төлөвлөсөн буултаа хийхдээ ачаа болгон авч явсан бөөрөнхий бяслагаа муутгалгүй авч ирэв. Хөлөг ба зөөгчийг Америкийн дамжлагын бизнес эрхлэгчдийн нэг  Элон Маск (PayPal ба Tesla) үндэслэсэн Space X компани бүтээжээ. Хэрэв дараагийн туршилт нь амжилттай болбол Олон улсын сансрын станцад байгуулагдаад арав жил болоогүй компани ачаа зөөж эхэлнэ. Сансрыг эзэмшихэд дутагдаад байсан хувийн санаачилга ийнхүү гарч ирлээ.

 
Компьютерийн вирус Stuxnet

Тоо баримт: Ираны 60 гаруй мянган компьютер  Stuxnet вирусийн халдварыг 2010 оны есдүгээр сард авсан байв.

Олон жил яригдаж байсан санаа энэ жил хэрэгжин компьютерийн вирус томоохон улсын батлан хамгаалах чадварыг эвдлэв. Нэр хаяггүй хорлон сүйтгэгчдийн бай нь Ираны уран баяжуулах хөтөлбөр болсон юм. Вирус Stuxnet флэш зөөгчөөр дамжих вирус дэлхий даяар 100 мянган компьютерийг гэмтээсний ихэнх нь Ираных юм. Вирус уран баяжуулдаг эргүүлгийн хурдыг өөрчлөн тэднийг жагсаалаас гаргаж байлаа. Арванхоёрдугаар сард Stuxnet өөрийн зорилгодоо хүрлээ гэдгийг Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хүлээн зөвшөөрсөн байлаа. Хохирол нь бага гэж үзлээ ч вирусийн кодын хэдэн мянган мөр НҮБ-ын цөмийн зэвсэглэлийг хураах аварга байгууллагаас хамаагүй үр дүнтэй болсон гэж болно.  

Google Ngram Viewer

Тоо баримт: 5 195 769 ном  Google Ngram Viewer хайлтын хуудаснаа индексжүүлэгдлээ.


Google 2010 онд номын худалдааг эхлүүлсэн ба энэ салбартаа тэд тэргүүлэгч бөгөөд шилдэг нь биш. Харин номын худалдаатайгаа цуг нэгэн үйлчилгээг эхлүүлсэн нь домог болох ирээдүйтэй Google Ngram Viewe болж байна. Түүний тусламжтайгаар сүүлийн 500 жилд хэвлэгдсэн таван сая номыг хэд хэдэн хэлээр уншиж болно. Компани нийтдээ 15 сая номыг дижитал болгосон ба тэднийг индексжүүлсэний дараа хүн төрөлхтөнд өөрийн бичгийн соёлтой танилцах хүчирхэг зэвсэг гарч ирнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж