Шатрын хатан хаан Хоу Ифань

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Шатрын хатан хаан Хоу Ифань

Эмэгтэй шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-25-ны өдрүүдэд Туркийн Антакья хотноо болж өнгөрлөө. Дэлхийн шилдгийн шилдэг 64 эмэгтэй шатарчин хасагдах системээр өрсөлдсөн тус тэмцээний финалд Хятадын хоёр шатарчин өрсөлдөж, 16 настай авьяаслаг шатарчин Хоу Ифань илүүрхжээ. Дэлхийн аваргыг тодруулах шигшээ тоглолтод Хоу Ифань, Руан Луфей нар дөрвөн өрөг тоглож тэнцсэн бөгөөд улмаар тай-брекийн дөрвөн рапид тоглолт гарахад Хоу 3:1 харьцаатай ялалт байгуулснаар Гүржийн домогт шатарчин Майя Чибурданизегийн амжилтыг эвдэж, дэлхийн хамгийн залуу, эмэгтэй аварга боллоо. Тэрбээр дэлхийн аваргын алтан медаль, цом, мөн 60 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна. Сонирхуулахад, Майя Чибурданизе 17 настайдаа дэлхийн аварга болж, түүний энэ амжилт 32 жил хадгалагдсан юм.

Шатрын хатан хаанаар өргөмжлөгдсөн Хоу Ифань 14 настайдаа FIDE-гийн эрэгтэйчүүдийн олон улсын мастерийн болзол хангасан бөгөөд дэлхийн хамгийн залуу их мастер юм. Тэрбээр өнгөрсөн зун Улаанбаатар хотноо болсон FIDE-гийн шилдэг 12 эмэгтэй шатарчны гран-при тэмцээнд оролцож, ялагч болж байсан билээ.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж