Засаг дарга “сайн” үнэлгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Засаг дарга “сайн” үнэлгээ авлаа

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Нутгийн удирдлагын чадавхийг дээшлүүлж, орон нутгаа хөгжүүлэх таатай нөхцлийг хамтын оюун ухаан, хичээл зүтгэлээр бүрдүүлэх” эрхэм зорилго дэвшүүлсэн билээ. Тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хуралдаанаар төлөөлөгчдөд танилцуулж, хэрэгжилттэй холбогдуулан төлөөлөгч Ж.Баярсайхан, Ц.Нямсүрэн, Ё.Цэцэгээ, И.Ишдорж, Ц.Цэдэнбалжир нар иргэний шинэчилсэн бүртгэл, иргэдэд олгох зээл,ажлын байр нэмэгдүүлэлт,  халамж үйлчилгээ, БОЭТөвийн үйл ажиллагаатай холбоотой гомдол санал, Их Хурлын гишүүдийн дэмжлэг, шахмал түлшний үйлдвэрлэлт, утаа, тоосжилтын  талаар асууж, хариулт авсан юм.  Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн тавьсан илтгэлдээ   “…үлдэж байгаа хугацаанд хөтөлбөрийн зорилтоо бүрэн дүүрэн ханган биелүүлж, улмаар хөтөлбөрт тусгагдаагүй ч ард олныхоо хүсэл, шаардлагад тулгуурлан олон шинэ ажил санаачлан хийж Та бүхний бодит дэмжлэг, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан илүү эрч хүчтэй, өндөр хариуцлагатай ажиллахыг зорьж байна” хэмээн дурьдсан бөгөөд 100 хувийн биелэлттэй 7, 90 хувийн биелэлттэй 27, 70 хувийн биелэлтэй 87, 50 хувийн биелэлттэй 25 ажил байгаа байсан учир ИТХ-аас 70.4 хувьтай буюу хангалттай сайн гэсэн үнэлгээ өгч, цаашид дэвшүүлсэн хөтөлбөрийнхөө 50-иас доош хувийн биелэлттэй байгаа асуудлуудад онцгой сайн анхаарч бүрэн хэрэгжүүлэх, Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйлдвэр үйлчилгээг нэвтрүүлэх, орон нутагт зайлшгүй шаардлагатай байгаа мэргэжлээр боловсон хүчин бэлдэж хүний зохистой нөөц бүрдүүлэх зэрэг зургаан заалт бүхий ажлыг даалгалаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж