Хоёр тойрог төлөөлөгчгүй хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Хоёр тойрог төлөөлөгчгүй хуралдлаа

Хуралдааны эхэнд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн дүнг хэлэлцлээ. 2010 оны аравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан нөхөн сонгуулиар Зүүнбаян-Улаан сумын IX тойрогт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Т.Хүрэлбаатар, Ц.Цогтбаяр, Арвайхээр сумын 22 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулсан П.Чимэг нарын бүрэн эрхийг ИТХ-ын ээлжит хуралдаанаар баталж, дурсгалын зүйл гардууллаа. Харин Арвайхээр сумын XXI тойрогт МАХН-аас нэр дэвшигч Д.Мягмар, бие даан нэр дэвшигч Д.Түмэнжаргал нар хоёр дахь удаагаа ялалт байгуулсан боловч Ардчилсан намаас иргэдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар дахин Шүүхэд нэхэмжлэл өгч, Шүүхээс Сонгуулийн хорооны түр үнэмлэх олгох шийдвэрийг  түдгэлзүүлжээ.  Мөн Сант сумын XII тойрогт МАХН-аас нэр дэвшигч С.Дамдинпүрэв, АН-аас нэр дэвшигч С.Ганболд нарын асуудал маргаантай хэвээр байна.  

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж