
2010 онд аймгийн хэмжээгээр 81140.5 мянган төгрөгийг нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдэд зарцуулжээ. Үүнээс:
-Үндэсний их баяр наадам, АХ-ын ойн баяраар 45714.2
– Цагаан сар 13838.2
– Олон улсын эмэгтэйчүүдийн баяр 2510.4
– Хүүхдийн баяр 6713.5
– Зэвсэгт хүчний өдөр 1152.0
– Эрүүл мэндийг хамгаалах өдөр 919.8
– Гэр бүлийн өдөр 200.0
– Залуучуудын өдөр 290.0
– Ахмадын өдөр 8206.7
– Эх орончдын өдөр 370.0
– Үндсэн хуулийн өдөр 1225.7
2010 онд ой, түүхэн үйл явдал, салбарын болон ажил мэргэжлийн ажилчин, ажилчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд 115390.7 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүнд:
– Сургуулийн ой 93017.0
– Салбарын ой 460.0
– Цэцэрлэгийн ой 4592.0
– Татварын ажилчдын өдөр 2000.0
– Эмч нарын баяр 1235.0
– Эмнэлгийн ажилчдын өдөр 709.2
– Соёлын ажилчдын өдөр 822.8
– Багш нарын баяр 7695.1
– Хичээлийн шинэ жилийн нээлт 612.6
– Багийн нээлт 200.0
-Чөлөөлөх дайны ялалтын 65 жилий ой 559.0
-Аймаг байгуулагдсаны 80 жилийн арга хэмжээ 175.0
-Бусад арга хэмжээ 3313.0
Түүхэн ой, арга хэмжээ, баяр наадмаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив авдаг боловч зарим төсвийн байгууллагууд НББ-ийн дагуу бүртгэлд бүрэн тусгадаггүй, орлогод дутуу авдаг, төсвийн хөрөнгөөс хандив хэлбэрээр бусдад өгдөг, дансны бүртгэлтийг буруу бүртгэдэг зэрэг зөрчлүүд гарсан байна.