УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээрх асуудлыг өчигдөр авч хэлэлцээд “Шинэ он гарсны дараа Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох учраас, түүнтэй хамт Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвшээд байгаа М.Алтанхуягийн асуудлыг хамтад нь хэлэлцээд явах нь зүйтэй” гэсэн саналд нэгдсэн учраас эл асуудлыг хойшлуулж, өгөхийг хүсч байна” гэдгээ бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлэв. Харин МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Энэ асуудлыг танай бүлэг хоёр дахь удаагаа хойшлуулж байна. Ингэснээр бараг 40 хонолоо. Яг адилхан хоёр хүний асуудал орж ирэхэд, бид танай бүлгээс гаргасан саналыг хүндэтгэн үзээд нэгийг нь шийдээд явуулж байсан. Гэтэл танайх энэ хүн дээр дахин хойшлуулах санал гаргаж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилогдоод явчихсан, төрийн ажил тасалдаж байна шүү дээ. Цаг хугацаа алдалгүй, дараагийн хүнийг томилох хэрэгтэй байна” гэж учирласан юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа Ж.Сүхбаатар гишүүн “Дэгийн дагуу санал хураалт явуулж, эл асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэнд Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Ж.Сүхбаатар дарга аа, анхны хуралдаанаа хэрүүл маргаангүй хийчихвэл зүгээр байна шүү. Төрийн дээд цол одон медаль олгох тухай хуулийн төслийг хойшлуулахыг МАН-ын бүлэгт зөвшөөрчихсөн хэрнээ манай намын бүлгийг хүсэлт тавихаар хүлээж авахгүй санал хураана гэж зүтгэх нь ялгаварласан хэрэг болно” гэснээр санасандаа хүрч, эл асуудлыг хойшлуулсан юм.
М.Алтанхуягийг цэцэд нэр дэвшүүлэхийг хойшлууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж, дөнгөж сая завсарлалаа. Тус хуралдаанаар, хэд, хэдэн чухал хуулийн төслүүдийг авч хэлэлцсэний дотор Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал орж ирсэн нь хоёр намын бүлгийн дарга нарын дунд маргаан дэгдээв.
Г.Дарь