Өмнөд Солонгосын нэртэй жүжигчин И Да Хэ БНСУ-ын Конкүкийн их сургуулийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй н.Баасанжаргал гэх Монгол охинд тусалжээ. Тэрбээр эмчилгээний нийт 40 сая воний тал хувийг нь өгсөн байна. Мөн И Да Хэ нь энэ сарын 23-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт Баасанжаргал охиныг эмнэлэгт эргэсэн бөгөөд нэг өдрийг хамт өнгөрүүлсэн байна.
Н.Баасанжаргал охин нь багаасаа юм сонсдоггүй хүүхэд байсан учир одоогоор хэлж ороогүй байгаа аж. Гэсэн хэдий ч жүжигчин И Да Хэтэй өдөржингөө тоглож, зурсан зургаа үзүүлж, хамтдаа зургаа авахуулсан байна.
Жүжигчин И Да Хэ н.Баасанжаргал охины зургийг энд дарж үзнэ үү.
М.Анир