Монголын өмнөд хэсэгт орших Тавантолгой нүүрсний ордод үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахаар Японы “Itochu” корпораци, “Sumitomo” корпораци болон арилжааны өөр хоёр фирм Өмнөд Солонгосын консорциум болон ОХУ-ын төрийн өмчит компаниудтай нэгдэж, удалгүй өргөдлөө өгөх гэж байгаа тухай “Nikkei” бизнесийн өдөр тутмын хэвлэлд бичсэн байна. Тавантолгой орд газар нь зургаан тэрбум гаруй тонн нүүрстэй гэсэн тооцоо байдаг. Энэ нь Японы нэг жилийн нүүрсний импортоос 30 дахин илүү юм.
“Marubeni” корпораци болон “Sojitz” корпорациуд ОХУ-ын төрийн өмчит төмөр замын компани болон “Korea Resources” корпорацийн тэргүүлж буй Өмнөд Солонгосын консорциумууд нэгдүгээр сарын дундуур болох Монголын Засгийн газрын зохион байгуулах дуудлага худалдаанд хамтрахыг зөвшөөрсөн гэж тус сонинд бичжээ. Түнш компаниуд олборлосон нүүрсийг ОХУ-ын зүүн эргийн дагуу зөөвөрлөх аж.
Э.Очирт