-Амралтын өдрүүдэд золгүй байдлаар амь насаа алдсан хүмүүс хэд байна вэ. Баяр ёслол, архидалтай холбоотой эмэгтэйчүүд амиа алдах нь нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна?
-Хүйтний эрч эрс чангарсан энэ үед олон нийт баяр ёслол тэмдэглэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж амь насаа алдсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.Түүнээс гадна гэр орондоо олон хоногоор архидан согтуурсны улмаас хордлогод орж нас барсан баримт ч бий.Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд золгүй байдлаар долоон хүн нас барсан. Дээрх тохиолдлоос хоёр нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас осгосон байдалтай амь насаа алдсан байгаа. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн арвангуравдугаар хорооны нутаг дэвсгэрт хүн осгосон байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 20-25 насны эмэгтэй Э биедээ ил харагдах шарх сорвигүй осгосон байсан. Мөн тус дүүргийн арвантавдугаар хорооны дулааны шугам сүлжээний ойролцоо ШТС-ын дэргэд эрхэлсэн тодорхой ажилгүй 39 настай эмэгтэй согтуурсан үедээ нас барсан байна.
-Эмэгтэйчүүд осгож нас барах болсон шалтгаан нь?
-Байгууллага хамт олноор баяр тэмдэглэж архи хэтрүүлж хэрэглэснээс эмэгтэйчүүд амь насаа алдаж байна. Ер нь энэ үед баяр тэмдэглэж буй хүмүүст гэр бүлийнхэн хамт олон нь санаа тавих, ирээдүйд гарч болох эрсдлээс хамгаалах, орой үдшийн цагаар анхаарал болгоомжтой явахыг нийслэлийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсээс сэрэмжлүүлж байна.
-Нийслэл хотод хэдний өдрөөс цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдал ажиллах вэ?
-Нийслэлийн хэмжээнд энэ сарын 30-ны өдрөөс цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Баяр ёслолын үеэр гэмт хэрэг гарах нь ихэсдэг тул ийн нэмэгдэл хүч гаргаж ажиллаж ирсэн билээ. Одоогоор цагдаагийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж байна.