Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобус үнээ нэмэх юм байна. Тус газраас хоёр жилийн өмнөөс үйлчилгээний хөлсөө 100 төгрөгөөр нэмэгдүүлж 300 төгрөг болгосон билээ. Гэтэл дахин үнэ нэмэх асуудлыг ярьж эхэлсэн байна. Яг одоо энэ тухай асуудлаар Хэвлэлийн хүрээлэнд Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ба Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийж байна.
Н.Бүжин