Зарим багууд Яаог бэртлээсээ эргэн ирж, ирэх улиралд тоглох, цаашлаад түүнтэй урт хугацааны гэрээ хийхийг сонирхож байгаа бол зарим нь түүний 17,7 сая ам.долларын үнэтэй нэг жилийн гэрээг илүүтэй ач холбогдолтойгоор харж байгаа ажээ. Энэ өндөр цалингийн оронд багт ашиггүй болсон хоёр, гурван тоглогчоо явуулж чадах бөгөөд дээрээс нь Яао бэртэлтэй учраас даатгалын компаниас найман сая ам.долларыг нь төлүүлэх билээ. Тэгэхээр өндөр үнэтэй тоглогчдоосоо салж чадахгүй байгаа багт яалт ч үгүй ашигтай солилцоо болох юм.
Энэ жил 30 настай Яао хэрэв шагайны бэртэлд мэс ажилбар хийлгэхээр бол улирлын тоглолтуудыг бүтэн өнжих юм. Мөн цаашлаад түүний NBA-ын ирээдүйн талаар ч яригдана. Тэгэхээр энэ солилцоо амжилт харсан гэхээсээ илүүтэйгээр түүний өндөр үнэтэй гэрээн дээр үндэслэгдэж явагдах нь тодорхой. Хэдийгээр энэ улиралд тоглохгүй байж болох ч түүний ирээдүй мөн бүрхэг учир амжилт харж багууд авах нь эргэлзээтэй.
Ийнхүү “Хьюстон Рокетс” багаас гараагаа эхэлж байсан Хятадын алдарт сагсан бөмбөгчийн NBA-ын карьер бэртлийн улмаас дуусах шат руугаа орлоо.