Үдээс өмнө хоёр Байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Үдээс өмнө хоёр Байнгын хороо хуралдана

Өнөөдөр үдээс өмнө хоёр Байнгын хорооны хуралдаан зарлагджээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас эхлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал, мөн Төрийн дээд цол, одон, медалийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Хуралдаанаар олны анхаарал татаж буй бас нэгэн асуудал нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудал байна.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “эхлэн “Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2″ хөтөлбөрийн Санхүүжилтийн хэлэлцээр болон “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухайг хэлэлцэх эсэхийг шийднэ.

Б.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж