Уран олборлох талаар Монголын гэрээ байгуулсан анхны улс нь Орос болж байна гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Хязгаарлагдмал хариуцлагатай “Дорнод уран” компани байгуулах гэрээнд 2009 оны наймдугаар сарын 25-нд Оросын улсын “Росатом” корпорацийн тэргүүн Сергей Кириенко Монголын цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Содномын Энхбат нар гарын үсгээ зурсан байв. Тэгш хөрөнгө оруулалттай компанийг бий болгоход Оросын талаас ОАО “Атомредметзолото” (АРМЗ) Монголын талаас “Монатом” оролцож байна.
Зөвлөлтийн геологчид 1970-аад онуудад Дорнодын ураны хайгуулыг хийгээд 1988-1995 онд олборлолт явуулж Аргунийн уулын баяжуулах нэгдэлд түүхий эдийг боловсруулж байсан гэж хойд хөршүүд мэдээлж байна.