LG Optimus гар утас энэ 1-р сард худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

LG Optimus гар утас энэ 1-р сард худалдаанд гарна

lg_optimus_01

LG Optimus 2X Dual-core гар утас энэ 1-р сард Европт худалдаанд гарна

Солонгосын LG фирмийн гаргаж буй Tegra 2
LG Optimus 2X хэмээх 4 инчийн дэлгэц, Full HD 1080p нягтралаар видео
бичлэг хийх боломж бүхий гар утас Европод худалдаанд гарч Android-ын
фэнүүдийг хага баярлуулах нь ээ. Бас нэмж хэлэхэд дэлхийн шилдэг
кинонуудын хөгжмийн зохиолуудыг бичсэн Эннио Морриконе уг гар утсанд
зориулан тусгайлан 25 ая зохиосон гэнэ.

Уг смартфонын үзүүлэлтийг дэлгэрэнгүй
танилцуулбал Nvidia-ийн Tegra 2 нэртэй 1GHz давтамж бүхий Dual-core
CPU-тай, өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн анхны хос цөм бүхий гар утас болж
байгаа юм. Мөн 1080p видео бичлэг хийх чадвартай 8MP ар талын камер,
видео дуудлага хийхэд зориулсан 1.3MP нүүрэн талын камертай. 4 инчийн
WVGA дэлгэц, 8GB дотоод санах ойтой (дээд тал нь 32GB-ийн MicroSD карт
залгаж өргөтгөх боломжтой), 1500mAh багтаамжтай батерейтай гэнэ.

 

 

lg_optimus_02lg_optimus_03

lg_optimus_04lg_optimus_05

Эх сурвалж: "Компьютер таймс"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж