Төрийн ордонд дуулдаж буйгаар бол УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийн төлөө байгаа аж. Мөн түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргад өрсөлдүүлэхээр санал нэгдээд байгаа юм байна. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийнхэн Ерөнхий прокурорын албанаас сайн дураараа хэл амтай буусан түүнийг Цэцийн даргад өрсөлдүүлэх боломжгүй хэмээн үзжээ. Нийгэм ч тийм уур амьсгалтай байгаа. УИХ-ын дарга нийгмийнхээ уур амьсгалыг дагасан байр суурь илэрхийлээд буй. Тэгэхээр М.Алтанхуяг Цэцийн гишүүн болсон ч дарга болохгүй байх магадлал илүү болжээ.
Бүрэн эрх нь дуусгавар болж байгаа гишүүдээс Н.Жанцан, Ж.Амарсанаа нарыг улираан нэр дэвшүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм байна. Тэднээс Ж.Амарсанааг Цэцийн дарга болгох магадлал нэлээд өндөр буй талаар Төрийн ордонд дуулдаж байна. Мөн хуульч, академич С.Нарангэрэлийн нэрийг дэвшүүлж магадгүй байгаа юм байна.