Өнгөрсөн жилээс эхлэн уран зургийн галерейтей хамтран шалгаруулалтанд ирсэн нийт бүтээлүүдийг үзэсгэлэн болгон олон нийтэд дэлгэдэг уламжлалтай.
Энэ жилийн шалгаруулалтанд нийт 170 гаруй бүтээл ирснээс монгол зураг, баримал, инстоляци, холимог техник, видео арт зэрэг 13 бүтээлийг улсын санд худалдан авчээ. Өнөөдөр эдгээр уран бүтээлчдэд батламжийг нь гардуулж өгөв. Энэ жилийн хувьд Монголын дүрслэх урлагийн ахмад уран бүтээлчдээс гадна дунд болон залуу үеийн уран бүтээлчдийн төрлийн хувьд харилцан адилгүй олон шинэлэг бүтээлүүд багтсан байна.
Энэ онд урын санд худалдан авсан дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд
Ё.Далх-Очирын “Цагаан Агула”
Т.Энхболдын “Нүүсэл суудал”
Д.Батзоригийн “Хэзээ ч ургадаггүй мод”
Г.Сэрээтэр “Дэлгэр хангайн зун”
С.Дагвадорж “Миний газар шороо”
П.Цогтбаатар “Базар өвөө явж байна”
Д.Дорждэрэм “Хөрөг ярилцлага цуврал Эх”
Ц.Энхжин “UM 1”
Ц.Цэгмэд “Ертөнцийн цуурай”
Ц.Эрдэнэцог “Тэнгэрийн цааз”
С.Бадрал “Хөвгүүдийн дуун”
Д.Баттөмөр “Түрүү морьтны магтаал”
Б.Чогсом “Тарлан хайрхан”